/ / Төмөр зам дахь цагдаагийн газар нь 2017 оны “Сахилгын зөвлөгөөн зохион байгуулав.

Төмөр зам дахь цагдаагийн газар нь 2017 оны “Сахилгын зөвлөгөөн зохион байгуулав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн баталсан “Сахилгын зөвлөгөөн зохион байгуулах хуваарь, удирдамж”-ийн дагуу тус цагдаагийн газар нь “Сахилга ёс зүйн зөвлөгөөн”-ийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 08.50-11.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Отгонбаяр, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баярбат, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Уртнасан, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Гүнчин-Иш нар болон газрын офицер, ахлагч нийт 95 алба хаагч оролцлоо.

Зөвлөгөөнийг Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Отгонбаяр нээж, хөтөлбөрийг Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баярбат  танилцуулав.

Захиргааны удирдлагын тасгийн Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Ш.Төмөрбаатар тус цагдаагийн газрын 2017 оны сахилгын тайланг алба хаагчдад танилцуулж мэдээлэл хийсэн.

Түүнчлэн сахилгын зөвлөгөөнд оролцсон алба хаагчдаас 5 нээлттэй асуулга бүхий санал асуулгыг авч, дүнг нэгтгэн танилцуулж ажиллав. Үүнд:

 1.Алба хаагчдын сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргадаг шалтгааныг тодорхойлох.

2. Та сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид оногдуулсан сахилгын арга хэмжээ хэр оновчтой байдаг гэж үздэг вэ?

3. Цаашид алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах чиглэлээр ямар ажил зохиох шаардлагатай гэж Та үзэж байна вэ?

4. Тус газрын алба хаагчдаас сахилгын арга хэмжээ авагдсны дараагаар бусад алба хаагчдын ёс зүйн төлөвшил хэр дээшилж байгаа гэж дүгнэх вэ?

5. Алба хаагчид дээрх санал асуулгад хариулах явцад алба хаагчийн сахилга, ёс зүйг хэрхэн дээшлүүлэх, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлэх үр дүнтэй шинэлэг ажлын санал санаачлага орхигдсон байж болох тул энэ хэсэгт ТА үзэл бодлоо нээлттэйгээр илэрхийлнэ үү гэсэн нээлттэй асуултуудаар авсан. 2017 онд хариуцсан тасгийн алба хаагч нараа сахилга ёс зүйн зөрчил, дутагдалгүй удирдан зохин байгуулсан тасгийн дарга нарт “БАТЛАМЖ” гардуулсан.   Зөвлөгөөний үеэр цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа сахилга ёс зүйн зөрчилгүй, бусдыгаа манлайлж ажилласан эрүүгийн тасгийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Б.Энхтайван, Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Чанцал, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гэрэлт-Од, Захиргааны удирдлагын тасгийн, бичиг хэргийн эрхлэгч цагдаагийн ахлах ахлагч Л.Одончимэг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Сэргэлэн, Б.Баярцэнгэл нарын 6 алба хаагчид “Батламж” олгосон нь бусад алба хаагчдын урмыг сэргээсэн ажил боллоо.   Зөвлөгөөний үеэр гарсан санал, шүүмжлэлд Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баярбат үнэлэлт, дүгнэлт өгч товч мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөгөөнд хамрагдсан алба хаагчдаас 100 хувийн саналтайгаар Удирдлага, алба хаагч, ар гэрийн холбоог сайжруулж ““ Албаараа бахархъя, Алба хаагч бүр манлайлагч байя” уриалгыг дэвшүүлж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.   

       Гоё амьдрал ТББ-ын сэтгэл зүйч докторант З.Тунгалаг “Архины хор уршиг сэтгэл зүйд нөлөөлөх нь” сэдвээр алба хаагчдад  лекц, яриа хийсэн.  Түүнчлэн сүүлийн 5 жилийн хугацаанд ямар нэгэн сахилга ёс зүйн зөрчил дутагдал заагдалгүй хамт олноо манлайлж ажилласан 6 алба хаагчид “БАТЛАМЖ” олгосон нь алба хаагчдын талархлыг хүлээж цаашид ажиллах идэвх, урам зориг нэмэгдүүлсэн ажил болсон.  Алба хаагчдын өөрсдийн санаачилгаар гаргасан “ Албаараа бахархъя, Алба хаагч бүр манлайлагч байя”  уриалгыг удирдлага, алба хаагчид  бүгд дэмжиж ажиллахаар санал нэгтээгээр зөвшөөрсөн.  Цаашид санал асуулгын дүнд үнэлэлт, дүгнэлт өгч, дурьдагдсан саналуудыг удирдлагын болон албан үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаанд боломжтой нөхцлөөр тусгаж ажиллахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

<p><a href="https://datinghome.page.link/spider"><img src="https://i.ibb.co/rH6Ky7F/best-hookup-sites-fs.jpg"></a></p>?h=240341dcace6435c26cebf06e479d:
119.5.178.225
<p><a href="https://datinghome.page.link/spider"><img src="https://i.ibb.co/rH6Ky7F/best-hookup-sites-fs.jpg"></a></p>?h=240341dcace6435c26cebf06e479d021&
2020-12-19 06:15:28
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна