/ / ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА АЛБА ХААГЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА АЛБА ХААГЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Тус газрын хэв журмын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Энхтүвшин, цагдаагийн ахлах ахлагч Б.Отгонсүх, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Бүдрагчаа, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Пүрэвдагва нар цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлт гаргасаны дагуу  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  тус газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Отгонбаяр, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баярбат, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Гүнчин-Иш, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Лхагвадорж, хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Уртнасан болон газрын бие бүрэлдэхүүн оролцсон.

 Алба хаагчид  Монгол Улсын Төрийн ордонд орж  Монгол туургатны эрхэм шүтээн, эцэг өвгөдийн сүлд, энхжингийн бэлгэдэл болох Төрийн Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсэний дараа газрын бие бүрэлдэхүүн гадна талбайд жагсаж, ёслолын жагсаалаар угтан авч сургагч ахлагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чимэдрэгзэн, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Амарсайхан, ахлах ахлагч Б.Отгонзул нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдад бэлэг дурсгалын зүйл гардуулав.

Уг арга хэмжээг зохион байгуулснаар ахмад үеэ хүндэтгэх, хайрлах тэдгээрийн хүч, туслалцаа, сайн  туршлагуудаас авч ажил, амьдралдаа хэрэглэх залуу алба хаагчдад энэ талаарх төлөвшлийг бий болгох ялангуяа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил, алба хаагчдын сахилга хүмүүжлийг сайжруулах ажилд ахмад үеийн хүч туслалцааг авах ажлыг шинэ шатанд гаргах ажлын эхлэл болж байна гээд цэргийн тэтгэвэрт гарч байгаа 4 алба хаагчдынхаа цаашдынх нь ажил, амьдаралд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна