/ / Мэндчилгээ

Мэндчилгээ

         

   Энэ жил Монгол нутагт төр улс төвхнөсний 2225, Тулгар төр байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95, Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний   95 жил зэрэг  түүхэн тэмдэглэлт ой давхцсан жил тохиож байгаагаар онцлогтой юм.

          Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмнийхээ амар тайван аж төрөх, нийгмийн дэг журам сахиулах ариун үйлсийн төлөө зүтгэхийн зэрэгцээ төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажилагааг жигд явуулахад манай хэлтсийн хамт олон түүхийн он тооллын 66 дахь жилийг ардаа орхин , өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, хичээнгүйлэн ажиллаж байна.

       Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан манай хамт олон цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд ажлаа төлөвлөн, гэмт хэргийн илрүүлэлт 75 хувь буюу 2,5 нэгжээр өсгөн, гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 741.5 сая төгрөгний хохиролыг нөхөн төлүүлж,   нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор зохион байгуулж, хэлтсийн барилгын их засвар, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулсан зэрэг ажил бүтээлийн  өндөр амжилтаар угтаж байгааг дуулгахад таатай байна.

        Арван тавны цагдаагаас сууриа тавьсан Монголын цагдаагийн байгуулагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажилтан, албан хаагч он цаг, түүхийн гэрч болсон ахмад үе,хамтран ажиллагдаг байгууллага, иргэд болон та бүхний гэр бүлийнхэнд Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдхүүний өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж эрүүл энх, ажлын амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

   Төр түвшин, түмэн олон маань амар тайван өнөд мөнх оршин, Монгол төрийн цагдаагийн мөр цагаан, нэр ариун, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна