/ /

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Нэг: Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн

Шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэж, ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх гэсэн зорилтын хүрээнд:

Тус цагдаагийн хэлтэст 2014 онд ЦЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 314 дүгээр тушаалаар батлагдсаны дагуу төсөвт 47 офицер, 50 ахлагч, төрийн захиргааны энгийн 4, энгийн 8 ажилтан, нийт 109 ажилтан алба хаагч, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан цагдаагийн алба хаагч ажиллуулах гэрээний дагуу ЦЕГ-ын даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны ХАГ/14108 дугаар гэрээгээр 14 офицер 81 ахлагч нийт 95 алба хаагч бүгд 61 офицер, 131 цагдаа, төрийн захиргааны 4, 8 энгийн алба хаагч ажилтан нийт 204 алба хаагч, ажилтан ажил үүрэг гүйцэтгэхээс одоогийн байдлаар ахлах мөрдөн байцаагч /орлогч/ 1, хэв журмын байцаагч 1, гэрээтэд 3 цагдаа нийт 2 офицер, 3 цагдаа буюу 5 орон тоо дутуу ажиллаа.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гэрээний дагуу 95 алба хаагчийн цалин, хувцасны зардал, томилолт, сургалт, бичиг хэрэг, холбоо техник хэрэгсэл, шагнал урамшуулал болон бусад зардалд 1,233,760,009 төгрөгийг батлуулан хэлтсийн дансанд улирлаар шилжүүлэн ажиллаж байна.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй 1980-аад оноос хойш гэрээгээр цагдаагийн алба хаагчийг ажиллуулж байгаа бөгөөд МУ-ын ЗГ-ын 91 дүгээр тогтоолд төмөр замтай гэрээ байгуулах талаар дурдаагүй байсан тул энэ асуудлыг шийдүүлэхээр ТЗУГ-ын даргын хүсэлтийг албан тоотоор авч ЦЕГ-т байгуулагдсан ажлын хэсэгт шийдвэрлүүлэх хүсэлтээ тавьснаар Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлууллаа.

Цагдаагийн хэлтэс нь байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын ард, авто зогсоол руу харсан сурталчилгааны дэлгэцэн дээр Хүн худалдаалах, Төмөр зам аюултай  бүс, архины хор хөнөөл, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд эд зүйл болон ачаа тээшээ гээх, мартахаас болгоомжлох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 төрлийн санамж, сэрэмжлүүлэгийг бэлтгэн тогтмол хугацаанд байнга сурталчилан ажиллаа.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Говь” ХХК-ны дэргэд байрлах төмөр замын гармын дэргэд шинэ дохиоллын гэрлийг суурилуулан сэрэмжлүүлэг өгдөг болгосон.

Төмөр замын гарам дээр гарсан осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Замын цагдаагийн газрын олон нийттэй  харилцах хэлтэстэй хамтран “ТV-8” телевизээр “Гарц”, “Сайн жолооч” нэвтрүүлэг, “MN25”-р суваг телевизээр “Зогс! Галт тэрэгнээс болгоомжил” нэвтрүүлэг, “Хүсээгүй дайн” сэрэмжлүүлэг нэвтрүүлэг, “МҮОНТелевиз”, “Цагдаагийн дуудлага” студид зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг нэвтрүүлгийг тус тус зохион байгуулан орон даяар сурталчилсан. Төмөр замын хүүхдийн байгууллага, НЗЦГ-тай хамтран “Замын хөдөлгөөний цагаан толгой-2014” тэмцээнийг Төмөр замын цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулж тэмцээний тухай нэвтрүүлгийг “ТY-5” телевизээр нэвтрүүлэв. Төмөр замын аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажилласан тухай мэдээ мэдээллийг “Ган зам сонин”-д 5-н удаа өгч нийтлүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгыг дэмжих,  “Олон нийт-цагдаа хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд төмөр зам дагуух зангилаадын төмөр замчид, орон нутгийн иргэд, оюутан, залууст эрх зүйн салбарын шинэтгэл, шинээр батлагдан гарч буй хуулиудын ойлголт, авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдээлэл өгөх, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга замыг сурталчилан таниулах, тэднийг бие даан хєгжих бvхий л нєхцєл бололцоог хангах зорилгоор “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг аяныг Цагдаагийн ерөнхий газар,  Авлигатай тэмцэх газар, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө нийгэмлэг,Тээврийн дээд сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2014.10.29-2014.11.08-ны хооронд нийт 11 хоног зохион байгуулж ажиллаа. Төмөр зам дагуух 8 зангилаадын төмөр замчид, орон нутгийн иргэд, захиргааны төрийн алба хаагчид болон албан байгууллагууд хамрагдаж  Чойр зангилаанд 317 хүн, Сайншанд зангилаанд 457 хүн, Замын-Үүд зангилаанд 345 хүн, Зүүнхараа зангилаанд 157 хүн, Салхит зангилаанд 61 хүн, Дархан зангилаанд 571 хүн, Сэлэнгэ зангилаанд 96 хүн нийт 2004 хүнийг хамруулан сурталчилгааны ажил зохион байгуулсан. Тээврийн дээд сургууль, Сити дээд сургууль, Хөгжим бүжгийн дээд сургууль, Соёл урлагийн их сургууль, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутны сайн дурын хөтөлбөр”боловсруулж,тэдэнтэй хамтран олон нийтэдүйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдан гарч байгаа хуулийн талаар тодорхой мэдлэгтэй болгох, хууль сахиулах мэргэжил гэж юу болохыг илүү ойр байдлаар таниулах зорилгоор ажиллаа. Хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Дархан, Эрдэнэтэд байдаг их, дээд сургуулийн 600 гаруй оюутнуудтай уулзалт зохион байгуулж “Амжилтад хүрэх арга”, “Хэрхэн манлайлагч болох” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

 УБТЗ-ын 32  байгууллага, шугам замын  9 зангилаа, 2 өртөө нийт 43-н аж ахуй нэгж, байгууллагын дарга нартай 2014 оны 01-р сарын 25-аас  2015 оны  01 дүгээр сарын 10-ныг дуустал төмөр замын салбарт үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, аж ахуйн нэгж дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлыг эрчимжүүлэх, төмөр замчдад шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчлах, мэдээллээр хангаж, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд, төмөр замчдын оролцоог сайжруулах чиглэлээр 6 бүлэг 33 заалт бүхий “Түншлэлийн гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллахаар байгууллага, аж ахуйн нэгжийг 42 офицерүүдэд хуваарилан өгч, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын /код 128/-ын дагуу тайлангаа тавьж хамтран ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа уулзалт, “Нүүрс”, “Нар харах”, “Шалгалт”, “Хяналт”, “Сэрэмж”, “Сонор сэрэмж”, “Эрх зүй”, “Цэцэрлэг-1,2”, “Хяналт шалтгалт”, “Сайн байна уу? Цагдаа”, “Тэнэмэл”, “Худалдаа”, “Төмөр замын гарам-1,2”, “Нээлттэй өдөр-1,2,3,4,5,6,8,9,10,11”, “Бид мартахгүй”, ”Зөвшөөрөл”, “Техникийн бүрэн бүтэн байдал хангах”,”Гармын хяналт”, “Улаанбаатар хот орчмын төмөр замын гармуудад аюултай бүсийн дэглэм хангуулах”, Монгол Улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Архигүй хамт олон болцгооё” аяныг Улаанбаатар төмөр замын аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулав. “Танд тусалъя” аян, “Хойд чиглэл” зэрэг 35 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг дотооддоо зохион байгуулж “Сар шинэ”, “Зэвсэг”, “Бодис” , Хяналт” зэрэг 4 арга хэмжээг төв байгууллагаас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, уулзалт 4 удаа, гар зураг, зохион бичлэгийн уралдаан 1 удаа  нийт 40 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг явуулж, үр дүнг тооцон ажиллаа.

МУ-ын  Ерөнхийлөгчийн 97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоол, ЦЕГ-ын даргын 125 тоот тушаалыг хэрэгжүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, үйлчилгээгээ шуурхай хүргэх, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зөвөлгөө өгөх зорилгоор тасгууд “Нээлттэй өдөр”-ийг сар бүрийн 2 дахь 7 хоногийн Баасан гарагт зохион байгуулах төлөвлөгөө гарган “Нээлттэй өдөр-1”-ийг УБЗҮ-ний төв буудалд, “Нээлттэй өдөр-2”-ийг УБТЗ-ын Ачиж буулгах механикжсан экспедицид, “Нээлттэй өдөр-3”-ийг Дархан зангилаанд, ”Нээлттэй өдөр -4”-ийг УБТЗ-ын Авто тээврийн төвд, “Нээлттэй өдөр-5”-ийг Сайншанд зангилаанд, “Нээлттэй өдөр-6”ийг Хүүхдийн байгууллагад, “Нээлттэй өдөр-8”-ийг Замын үүд зангилаанд, “Нээлттэй өдөр-9”-ийг Сүхбаатар зангилаанд, “Нээлттэй өдөр-10”-ийг  Тээврийн дээд сургууль дээр, “Нээлттэй өдөр-11”-ийг Гал унтраах анги дээр тус тус  зохион байгуулан. ЦБ-ын шинэчлэл, ажил үйлчилгээ, алба хаагчдын шинэ дүрэмт хувцсыг сурталчилж, гэмт хэрэг, авлига, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаар сурталчилж, төмөр замын аюултай бүс, тамхи татахыг хориглоно зэрэг зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага  3450 ширхэгийг  иргэдэд тарааж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвөлгөө 5925 иргэн, төмөр замчдад танилцуулж ажилласан.

Гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулах, дахин давтан гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 73-н албан мэдэгдэл бичиж 68 мэдэгдлийн хариуг хуулийн хугацаанд нь авч тооцсон байна.

УБТЗ-ын Улаанбаатар төв буудлын зорчигчид болон ажилчин, алба хаагчдын дунд УБТЗ-ын Авто засварын газар, УБТЗ-ын Ачиж буулгах механикжсан экспедицийн ажилчид, Дархан зангилааны ажилчид зэрэг нийт 510 ажилчдын дунд “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт санал асуулга авч сэтгэл зүйчээр дүгнүүлсэн. Говьсүмбэр, Дорноговь, Дархан-уул зэрэг  аймгуудын өртөө вокзал дээр гар дээрээс худалдаа хийж хоол зарж байгаа иргэдийн бодит бичлэгийг хийж  иргэд олон нийтэд танилцуулан гар дээрхи худалдааг таслан зогсоож тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран иргэдийн хүсэлтийг шийдвэрлэн нэгдсэн журмаар тусгай зориулалтын павилонд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр иргэд, зорчигчдод үйлчлүүлж зөрчлийг газар дээр нь шийдвэрлэн  ажиллаж байна.

“Төмөр замын гарам“ хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Төмөр замын гармууд дээр осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, МУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг сурталчилах,Төмөр замын гарам нэвтрэх аюулгүй байдлын талаар 3 цагийн сургалтыг УБТЗамын 2-р ангийн 43 гармын жижүүр, замын 6-р ангийн 88 жижүүрийг оролцуулан зохион байгуулан, “Төмөр зам аюултай бүс”,”Зогс-Галт тэрэгнээс болгоомжил” сэдэвт сэрэмжлүүлэг 50 ширхэгийг жолооч нарт тарааж, урьдчилан сэргийлэх ажил хийлээ. Тээврийн прокурорын газартай хамтран Улаанбаатар хот орчмын төмөр замын гармуудад аюултай бүсийн дэглэм хангуулах зорилгоор тээврийн прокурорын туслах прокурор Ч.Энхтуяа, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Д.Өнөртөгс, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Басбиш нар СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Рашаантын 352-р км-ын дохиололтой гарам, СХД-ийн 21-р хорооны нуаг дэвсгэрт байрлах 361-р км-ын жижүүртэй гарам, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн 384-р гарам, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн 2-р км-ын дохиололтой гарам, СХД-ийн бараа баазын дохиололтой гарам, СХД-ийн 396-р км-ын гарам, СХД-ийн НИК-ийн хаалтгүй, дохиололгүй гарам, ХУД-ын ТЭЦ-3 жижүүртэй гар ажиллагаатай гарам, ХУД-ийн Говийн дохиололтой гарам, СБД-ийн нутагт байрлах 406-р км-ын гарам, БЗД-ийн 407-р км-ын гарам, БЗД-ийн том холбохын гарам, БЗД-ийн 413-р км-ын гарам, төмөр замын 380-р км-н 2-р зуут, 395,396-р км-ын хоорондын замууд 399-р км-н 1, 5, 10-р зуут, 405-406, 409-р км-ын 7-р зуут зэрэг хоорондын замуудад галт тэргэнд явган зорчигч дайрагдаж амь насаа алдах, мөргүүлж гэмтэх явдал гарч байгаа тул аюултай бүсийн дэглэмийг хангуулах, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах бетон болон төмөр хаалт хийх, шаардлагатай тохиолдолд нүхэн гарц хйилгэх талаар холбогдох байгууллагуудад саналыг хүргүүлсэн.

 Нийслэл хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын гармуудын тэмдэг тэмдэглэл, дохиолол, хаалт, хашилт, тэмдэглэгээнүүд стандартын шаардлага хангаж байгаа эсэх, гарам дээр байрлуулсан хяналтын камерын ашиглалт, тавигдсан камерууд шаардлага хангаж байгаа эсэх, төмөр замын гарам болон хоорондын замуудад осол хэрэг, зөрчил  ихээр гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, анхаарах, шинээр хийх, дутуу зүйлүүдийг гүйцээж хийлгэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад албан мэдэгдэл шаардлага өгч зөрчил дутагдлыг засуулах чиглэлээр үзлэг шалгалт хийн ажиллаа.

УБТЗ-ын Тээврийн хяналтын албатай  хамтран олон улсын гармын өдрийг зохион байгуулан ажилласан. Арга хэмжээний хүрээнд төмөр замын хаалттай, хаалтгүй 40 гарам дээр үзлэг шалгалт хийж, 69 зөрчил илрүүлэн арга хэмжээ авч ажилласан.

Замын даргын 99 тоот албан даалгаврын дагуу Улаанбаатар хот дахь 24   байгууллагыг оролцуулсан “Олон нийтийн эргүүл”-ийн хуваарийн дагуу Амгалан, Толгойт, төвийн  гэсэн 3 чиглэлд 19-00 цагийн хооронд офицерүүдийн  удирдлаган доор  олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагчийн өгсөн чиглэл цагийг тогтоон, эргүүл шалгалтаар 35 удаа ажиллахаас 32 удаа давхардсан тоогоор 20 офицер, 12 цагдаа 18  төмөр замчин ажиллаж, 6  зөрчил дутагдал илрүүлж тухайн байгууллагуудад 3 албан мэдэгдэл бичиж зөрчил дутагдлыг засуулан, мэдэгдлийн хариуг авч түүний мөрөөр давтан шалгалт хийн  ажиллаж  байна.

2013 онд “Олон нийтийн эргүүл”-д идэвхи санаачлагатай ажилласан 8 ажилчин, алба хаагчдыг “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Урьд онтой харьцуулахад эргүүлийн гаралт, идэвхи оролцоо харьцангуй дээшилж иргэд байгууллага идэвхтэй оролцож байна. Байгууллагуудын удирдлага болон ажилтан алба хаагч нарын сонор, сэрэмж дээшлэн ажиллаж байна. Хуваарьт офицерууд хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага дээр хийсэн ажлын тайлан болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн яриа таниулга, гарсан гэмт хэргийн нөхцөл байдлыг тухай бүр танилцуулан, нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн ажлын байранд зохиогдох алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэдээлэлжүүлэн мэдлэгжүүлэх албаны сургалтыг ЦБҮАЖ-ын код 117 буюу ЦЕГ-ын даргын 2010 оны 06 сарын 30-ны өдрийн 351 тоот тушаал, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2014 оны 104 тоот тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2014 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Цагдаагийн ерөнхий газрын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргын 2014 оны 3/103 тоот үүрэг, ажлын чиглэлийн дагуу зохион байгуулав. Үүнд:

Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд зохион байгуулсан:

  • Англи хэлний анхан болон дунд шатны 3 сарын сургалтанд эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Солонго, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Бат-Эрдэнэ
  • Араб хэлний 6 сарын сургалтанд Катар улсад гэрээт эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад У.Оргил
  • Дотоод аудитын сургалтанд Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Бямбасүрэн
  • Санхүү хангамжийн газраас зохион байгуулсан Мэргэшсэн нягтлан бодогчийн 10 өдрийн сургалтанд ахлах нягтлан бодогч Б.Пүрэвжав, тооцооны нягтлан бодогч Д.Отгондалай
  • АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос зохион байгуулсан сургалтанд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Түвшинтөр, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Насанбат, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Одбаяр,эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад П.Эрхэмбаяр, Ц.Гаригсайхан
  • “Хүч” АССТ-өөс зохион байгуулсан бие бялдрын бэлтгэлжилтийн сургалтанд холбоо мэдээллийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч З.Оюунбадрах, сургагч-багшийн сургалтанд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Одгэрэл
  • Хүний нөөцийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баярцэцэг АТГ-аас зохион байгуулсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах нь” сургалтанд 2 удаа, мөн дээрх сэдвээр ЦЕГ-ын ХНХ, ДХШАБХ-ээс хамтран зохион байгуулсан 5 өдрийн сургалтанд
  • Сэтгэл зүйч Ц.Тогос ЦЕГ, “Цэргийн нөхөрлөл” ТББ-тай хамтарсан мэргэшүүлэх 5 өдрийн сургалтанд 1 удаа
  • ГХТГ-аас дэд дарга болон эрүүгийн ахлах төлөөлөгч нарын гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх 3 өдрийн сургалтанд дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Түвшинтөр, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Одбаяр
  • ОХУ-ын Хар тамхитай тэмцэх хорооноос зохион байгуулсан Мансууруулах сэтгэц нөлөөт бодис, түүний хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх чиглэлийн 10 өдрийн сургалтанд эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Одбаяр, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Түвшинтөр, ЗБГХТГ-аас зохион байгуулсан дээрх чиглэлийн 3 өдрийн сургалтанд эрүүгийн төлөөгч цагдаагийн ахмад Д.Одгэрэл, Д.Мөнхбат, Ж.Дэлгэрсайхан, Д.Ууганбаяр
  • ДХАБГ-аас зохион байгуулсан Саатуулах байрны алба хаагчдын ажлын ачаалал, нөхцөл байдал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа нь” сэдэвт фокус ярилцлага, сургалтанд саатуулах байрны 12 алба хаагч
  • НЦГ-аас зохион байгуулсан “Саатуулах байранд хэрэглэгдэж байгаа эм тарианы зарцуулалт, тайлан мэдээ гаргах тухай суралтанд саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнхтуяа
  • ЦЕГ-ын Төв архивын газраас зохион байгуулсан “Баримт бичгийг бүрдүүлэх зохион байгуулах” 1 өдрийн сургалтанд бичээч, цагдаагийн дэд ахлагч Бадамцэцэг
  • Сургалт дадлагын төвөөс ирүүлсэн 10 удаагийн албан бичгийн дагуу сургалтанд хамрагдах 257 нэр бүхий алба хаагчийн нэрсийг хүргүүлж, 149 алба хаагч
  • Мөн СДТ-өөс дадлагажих ажилтнаар томилогдсон алба хаагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Г.Оюунжаргал тус тус хамрагдсан байна.

 

ЦЕГ-ын Сургалт дадлагын төвөөс батлан гаргасан чиглэл, хуваарийн дагуу сэтгэл зүйч Ц.Тогос, саатуулах байрны дарга, цагдаагийн ахмад Б.Тунгалаг, орлогч, хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад С.Баярбат нар сургагч багш нараар томилогдон 1-2 удаа, 4-8 цагийн сургалтыг зохион байгуулан оролцжээ.

 

Хэлтсийн хэмжээнд 2014 онд алба хаагчид нийт 174 цагийн мэдвэл зохих хууль тогтоомжийн сургалтанд хамрагдсан бөгөөд үүнээс ЦЕГ, ГХТГ-аас зохион байгуулсан 98  цагийн сургалтанд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 14 алба хаагч, хэлтсийн ажлын байран дахь сургалтын хүрээнд 76 цагийн сургалтанд 2451 алба хаагч давхардсан тоогоор хамрагдсан байна.

 

Мөн 386 цагийн эзэмшсэн байвал зохих ур чадварын сургалтанд 4491 алба хаагч давхардсан тоогоор хамрагдсан ба гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 14 алба хаагч 224 цагийн сургалтанд хамрагдсан бол дэмжлэг үзүүлэх тасгийн 6 алба хаагч 112 цагийн сургалтанд, үлдсэн хэсэг нь нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид тус тус хамрагджээ.

 

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2014.11.10-ны өдрийн хэлтсийн даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу УБТЗ-ын “Баянбуурал” амралтын газар 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба офицер бүрэлдэхүүний сургалтыг 2014.11.12-14, ахлагч бүрэлдэхүүний сургалтыг 2014.12.04-05-ны өдрүүдэд 1-2 өдрөөр амжилттай зохион байгуулж, 150 алба хаагчид 10 сэдвийн хүрээнд сургалтанд хамрагдсан байна. Дээрх сургалтын хүрээнд Удирдлагын академийн ахлах багш, дэд профессор Д.Доржжав, Гэр бүл судлалын төвийн гэр бүл судлаач Д.Баржав, “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баясгалан нараар лекц уншуулав.

 

Мөн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах зорилгоор 518 удаа 1036 цагийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 221 алба хаагч хамрагдсан байна.

 

Тус хэлтсийн алба хаагчдын албаны онцлог, мэргэжлийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор төмөр замын ерөнхий мэдлэг олгох 14 хоногийн 80 цагийн сургалтыг Улаанбаатар Төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгуулж 13 эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч хамрагдсан байна.

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 942-т заасны дагуу тус хэлтэст шинээр томилогдон ажиллаж байгаа 12 алба хаагчид дадлагжуулагч багш томилон, сургалт орж, зөвлөмж

өгч ажиллажээ.

 

Удирдах ажилтны удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилгоор тасгийн даргаас дээшхи албан тушаалтан 12 удаагийн 24 цагийн сургалтад хамрагдав.

 

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэмжээнд алба хаагч нарын хууль эрх зүй, албаны мэдлэг чадвар зэвсэг техник, бие бялдар, харилцаа, сахилга ёс зүйг дээшлүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор Даваа, Пүрэв гаригийг сургалтын өдөр болгон хэвшүүллээ.

 

Сургалтанд проектор, нөүтбүүк, энгэрийн болон суурин микрофон, дэлгэц ашигласан бөгөөд 3 хичээлээр тест боловсруулж тестийн шалгалт авсан болно.

 

Түүнчлэн 2014 онд ХСИС-д докторантурын сургалтанд 3 алба хаагч, бакалаврын сургалтанд 21 алба хаагч суралцан, 11 алба хаагч бакалаврын зэрэгтэй боловсон хүчин болж бэлтгэгдэн төгсчээ.

 

Хоёр: Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаагийн төв байгууллагын даргын болон аймаг, нийслэл, дүүргийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх

 үйл ажиллагааны үр дүн

 

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 16 заалт бүхий салбар төлөвлөгөө, МУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөрүүд, Цагдаагийн байгууллагаас 2014 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс хийж гүйцэтгэхээр заагдсан заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажлын арга барилыг боловсронгуй болгох, бүрэлдэхүүний сахилга, ёс зүйг дээшлүүлэх, тэдний дунд зохиох сургалт, соён гэгээрүүлэх ажил, алба хаагчдын нийгмийн асуудал, ажлын байрны тохижилтыг сайжруулах зорилгоор 76-н заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан биелэлтийн гүйцэтгэлийг хангуулан ажиллаа.

МУ-ын Хууль зүйн сайдын Орон нутгийн хууль сахиулах байгууллагуудад хүргүүлсэн албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын 5-н заалттай салбар төлөвлөгөө, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2014 оны 08 дүгээр сарын 29-ны өдрийн өгсөн үүргийг хэрэгжүүлэх 13 заалттай салбар төлөвлөгөө, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2/79, дэд даргын 3/98 үүргийг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө, ЦБ-ын ажил, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх 9-н заалттай төлөвлөгөөг тус тус боловсруулан хэрэгжилтийн явцыг тогтоосон хугацаанд тайлагнаж биелэлт, үр дүнг тооцуулж ажиллахын зэрэгцээ хамт олны дунд дулаан уур амьсгалыг өрнүүлэх, бие биендээ зүй ёсны шаардлага тавьдаг, иргэдийг хүндэлдэг, үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд шударга байх зарчмыг баримтлан ажиллаж хэвшлээ.

Гурав: Удирдлагын манлайлал, үйл ажиллагааны төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилт, Цагдаагийн төв байгууллагын даргын үүрэг, зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх талаар

авсан арга хэмжээ, үр дүн

 

Цагдаагийн ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус цагдаагийн хэлтэст хэрэгжүүлэх 36-н ажил, өөрийн байгууллагын ажлын онцлогтой уялдуулан 40-н ажил, цагдаагийн байгууллагын стратегийн зорилтын хүрээнд 7 бүлэг, 76 заалттай ажлыг төлөвлөж ЦЕГ-ын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаа.

Байгууллагын тасаг, алба хаагчдад ажил үүргийн онцлог, төрөл, мэргэжлийн онцлогийг нь харгалзан хувиарлан хариуцуулж биелэлтийг нь хугацаанд нь хэрэгжүүлсэн эсэхийг тооцож явц, үр дүнг цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж хариуцсан дарга нарыг үүрэгжүүлж хэвшсэн.

Цагдаагийн байгууллагын стратегийн хөгжлийн төлөвлөгөөний үндсэн дээр Улаанбаатар Төмөр замын хэтийн төлөвтэй уялдуулан цагдаагийн хэлтсийн хэтийн төлөвийг боловсруулж, түүнтэй уялдуулан цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн хэтийн төлөвийг боловсруулсан

Цагдаагийн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны 15 дугаар хуралд үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, явц, үр дүнг хэлэлцүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн талаар 25 мэдээлэл ирүүлсэн нь бүгд хүний нөөцийн томилгоо, шагнал урамшуулал, хариуцлагатай холбоотой мэдээлэл байсныг бие бүрэлдэхүүнд цаг тухай бүрт нь танилцуулж хэвшсэн.

Цагдаагийн төв байгууллагаас ирүүлсэн 27 үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийн 11-д нь төлөвлөгөө, тушаал гаргаж хариу өгч ажиллаа. Бусад ажлын чиглэл, зөвлөмжийг тасаг, алба хаагчдад өглөөний хоногийн мэдээний цагт мэдээлж, хувилан тарааж, биелэлтэнд нь хяналт тавьж ажилласан байна.

2014 онд 28 удаа хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хуралдуулж 123 асуудал хэлэлцсэн байна. Үүний 2 удаагийн хурал нь ээлжит бус хурал байв.

Хэлтсийн удирдлага бүртгэгдэн шалгагдсан гомдол мэдээллийн шйидвэрлэлтийн байдалтай 7 хоног бүрийн даваа гаригийн 14.00 цагт  тасгуудын ажилтай танилцах үедээ хяналт тавьж, дотоод журамд заасанчлан мягмар гараг бүрт даргын дэргэдэх зөвлөлийн хуралд үр дүнг тооцон, цаашид хийх ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллаж хэвшсэн.

 Хэлтсийн удирдлага зохион байгуулалттай холбоотой бүтэц орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах буюу захиргааны тоо бүртгэгчийг мэдээлэл судалгааны мэргэжилтэн болгон офицер орон тоонд шилжүүлэх, журам сахиулагч цагдаа, бичээч гэсэн 3 орон тоог урьд батлагдсан орон тоондоо багтаан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар уламжлан шийдвэрлүүлсэн.

Шинэ орон тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан “Журам сахиулагчийн ажиллах журам”-ыг хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч,цагдаагийн ахмад Э.Энхбаяр 2 удаа хэлэлцэн батлуулсан.

Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тэдний эрүүл мэндийг анхаарах үүднээс “Эрүүл цагдаа” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж үүний дагуу УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт 140 алба хаагч эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа. Үүнээс 5 алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 4 алба хаагч өдрийн эмчилгээнд хамрагдсан, 11 алба хаагч эмчийн хяналтанд шинээр орсон. Уг хөтөлбөрийн хүрээнд 183 алба хаагчаас биеийн жингийн индексийн судалгааг гарган 11 алба хаагч “STRONG” бялдаржуулах клубт хямдралтай үнээр хичээллэж байна.

2013 оны Соён гэгээрүүлэх ажлыг дүгнэн хэлэлцэж эхний 3 байр эзэлсэн 67 алба хаагчдын үндсэн цалинг 10-20 хувиар нэмж, цалинтай 1-3 хоногийн чөлөө олгож урамшууллаа. Хэлтсийн хэв журмын байцаагч нарын /9/, холбоо мэдээллийн инженер /1/, ахлахууд /9/, аж ахуйн ажилтны /1/, зангилаадын төлөөлөгчдийн /5/-ийн ажлын сонсголыг  тус тус хэлэлцэн сайн ажилсан  2 офицерийн үндсэн цалинг нэмэгдүүлж урамшууллаа.

Тус цагдаагийн хэлтсээс Хууль сахиулахын их сургуульд суралцах 4 ахлагчийн хүсэлтийг хэлэлцэн дэмжиж ХСИС-д суралцуулах саналтай материалыг ЦЕГ-ын ХНСХ-д хүргүүлэн 1 ахлагч ХСИСургуульд суралцсан.

Хөдөө орон нутагт тасралтгүй 60 сар ажиллан нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт гаргасан 1 хэсгийн төлөөлөгч, 1 хэсгийн байцаагч, 4 ахлагчийн хүсэлтийг хэлэлцэн материалыг ЦЕГ-ын Санхүү хангамжийн газар хүргүүлж 1 алба хаагчийг ЦЕГ-аас, үүний гэрээтийн 5-н алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг өөрсдийн нөөц бололцоогоор шийдсэн. 2015 онд 3 алба хаагчийн материалыг хүргүүлэхээр хүлээгдэж байна.

Цагдаагийн хэлтсийн эхний хагас жилийн болон 4-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар код 110-ын дагуу үзүүлэлтийг урьд оны бүтэн жилийн байдлаар хэлэлцсэн.

Сар бүрийн цагдаагийн хэлтсийн бүртгэгдэн шалгагдсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн талаар 8-н удаа хэлэлцлээ. Тасгуудын нийт алба хаагчдын ажлын үзүүлэлтийг ЦБҮАЖ-ын код 111-ын дагуу 9 удаа хэлэлцэж 202 алба хаагчдын сарын үндсэн цалинг 5-20 хувиар нэмж, 189 алба хаагчдын сарын үндсэн цалинг 5-20 хувиар тус тус хасч ажлын үр дүнг тухай бүр тооцон ажиллаж хэвшсэн.

Онц ноцтой гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлсэн, ажлын үр дүнгээр манлайлсан 4 офицер, 3 ахлагчийн материалыг холбогдох газарт хүргүүлэн 1 офицерт “Цэргийн гавъяаны одон”, 2 алба хаагчид “Цагдаагийн гавъяа”, 6 алба хаагчид ЦЕГ-ын “Хүндэт жуух”, 1 алба хаагчид “Тэргүүний төмөр замчин”, 6 алба хаагчид МЗХ-ны цол тэмдэг, байгууллагын “Хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аварга”аар 6 алба хаагч, Оны онцлох алба хаагчаар 5 алба хаагч, баярын бичгээр 7 алба хаагчийг тус тус шагнууллаа.

Өндөр насны тэтгэвэрт гарсан 9 ахмад настан, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой 1 алба хаагчид нийт 700,000 төгрөгний буцалтгүй тусламж үзүүлэв.

 Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2, цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан  6 алба хаагчийн асуудлыг хэлэлцэн 4 алба хаагчид 36 сарын цалин хөлстэй тэнцэх 1 удаагийн тэтгэмж, 2 алба хаагчид 18 сарын цалин хөлстэй тэнцэх 1 удаагийн тэтгэмжийг олгуулан ажиллаа.

Хүний нөөцтэй холбоотой албан тушаал дэвшүүлэн томилуулах 16, ажлын байр өөрчлөн томилуулах 9, цагдаагаар томилуулан ажиллуулах 13, албанаас чөлөөлөгдөх 2 алба хаагчдын хүсэлтийг хэлэлцэж алба хаагчдын томилгоог шийдвэрлүүлсэн. 8 алба хаагчийн томилгоог дээд газраас буцаасан.

2014 онд албаны шалгалт хийгдсэн 19 офицер, 16 ахлагчийн албаны шалгалтыг хэлэлцэн хариуцлагыг тухай бүр тооцон ажиллав. Цагдаагийн цол буурсан 2 алба хаагчийн сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцсон байна.

Хэлтсийн алба хаагчдын судалгааг 16 төрлөөр гарган тэдний ар гэр ахуй амьдралын талаархи мэдээллээр хэлтсийн удирдлагыг хангаж   ажиллаа.

2014 онд дээд боловсролтой алба хаагчдын судалгааг гарган 4 ахлагчийг офицерийн бүрэлдэхүүнд оруулах саналыг уламжлан шийдвэрлүүлж, цагдаагийн дэслэгч цол олгуулсан байна.

Тус цагдаагийн хэлтсээс 2014 онд Хууль сахиулахын их сургуулийг 11 алба хаагч суралцан төгссөн бөгөөд одоогоор 10 алба хаагч суралцаж байна. Энэ онд 1 алба хаагч ХСИС-д элсэн орсон. Ахлагч бүрэлдэхүүний хувийн хэргийн баяжилтыг тухай бүр, офицер бүрэлдэхүүний хувийн хэргийн баяжилтыг улирал бүр хийдэг бөгөөд ахлагч нарыг хувийн хэрэгтэйгээ танилцах хүсэлт тавьсан тохиолдол бүрт үзүүлэн энэ талаар бүртгэл хөтлөн ажиллаж байна.

Дөрөв: Үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх,   мэдээллийг тайлагнах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн

Цагдаагийн хэлтсийн 2013 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэнийг төв байгууллагаас үнэлж дүгнэн 06 дугаар сард байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн цаашид анхаарах асуудлын санал зөвлөмж ирүүлсэнийг салбар төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. 2014 оны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх шинэчлэгдсэн журмын дагуу үнэлгээ хийж тайлангийн бүтцийн дагуу тайланг бичиж хугацаанд нь явууллаа.

 

Тав: Шүүх прокурорын мэдэгдэл, энгийн магадлалын

             дагуу авсан арга хэмжээ, үр дүн

 

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 2014 онд мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдын хуулийг хэрэглэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор албаны сургалтуудыг явуулж, Тээврийн прокурорын байгууллагын ажилтнуудтай уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан цаашид хамтран ажиллах ажлын чиглэлээ тодорхойлсон. Энэ хугацаанд эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж прокурорын мэдэгдэл шаардлага аваагүй харин захиргааны зөрчлийн 10 материалыг хуулийн хугацаа хэтрүүлэн шалгасан зөрчил заагдаж нэр бүхий 6 алба хаагчид прокурорын шаардлага авсан байна.

 

                                Зургаа.Гэмт хэрэг, зөрчлийн талаар

 

1.1.        Хүлээн авч шалгасан нийт гомдол мэдээлэл:

-       1145 гомдол мэдээлэл шалгасан: Үүнд ГХТТ-н эрүүгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар 27, харъяаллын дагуу 9,

 

Нийт  1130 гомдол мэдээлэл шийдвэрлэснээс

-       373 буюу 33 хувийг гэмт хэргийн,

-       27 буюу бусад 2.4 хувийг ,

-       730 буюу 64.6  хувийг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл эзэлж байна.

1.2.        Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шийдвэрлэсэн байдал:

-       129 буюу 34,6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн,

-       244 буюу 65,4 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан, тэдгээрээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй 237, хөөн хэлэлцэх хугацаа дууссан 5, бусад 2  байна.

1.3.        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн хугацаа:

-       169 буюу 45.3 хувийг 5 хоногт,

-       204 буюу 54.7 хувийг 6-19 хоногт шийдвэрлэж, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн гомдол мэдээлэл байхгүй болно.

1.4.         Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг шийдвэрлэсэн байдал:

-       2 буюу 0,3 хувийг торгуулийн хуудсаар торгож,

-       671 буюу 92 хувийг шийтгэврээр торгож,

-       14 буюу 1,9  хувийг баривчилж,

-       3 буюу 0,4 хувийг байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлээр шийдвэрлэсэн,

-       1 буюу 0,1 хувийг нэгтгэж,

-       39 буюу 5,3 хувийг жолоодох эрх хасаж шийдвэрлэсэн.

1.5.        Нийт зөрчлийн талаархи гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн хугацаа:

-       699 буюу  95,8  хувийг 14 хоногт,

-       31 буюу 4,2 хувийг 15-28 хоногт шийдвэрлэсэн байна.

 1.6 Бусад шийдвэрлэлт:

       - 18 гомдол, мэдээллийн дуудлага худал байсан  буюу газар дээр нь зохицуулсан үндэслэлээр,

       - 9 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, шийдвэрлэсэн байна.

 

Хоёр. Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

2.1. Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг

-       Хэлтсийн хэмжээнд эхний 12 сард 98 гэмт хэрэг бүртгэгдсэн.

-       Өмнөх оны мөн үеэс 9 буюу 10,1 %-аар өссөн  байна.

2.2. Гэмт хэргийн ангилал өсөлт, бууралтаар:

 

2.3. Бүртгэгдсэн гэмт хэргийн бүтэц, хэргийн төрлөөр:

 

2.4. Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн гариг:

 

2.5. Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн цаг:

 

2.6. Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

-       Нийт гэмт хэргийн 20 согтуугаар, хүүхэд оролцсон 6, эмэгтэй хүн оролцсон 33, гэр бүлийн хүчирхийллийн улм

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна