МУГТ, ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЦАГДАА, ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ О.НАСАНБУРМАА ЦАГДААГИЙН ДАРГАДАА ИЛТГЭВ.
Монгол Улсын Гавъяат тамирчин, Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн хүрэл медальт, Ази тивийн аварга, алт, мөнгө, хүрэл, медальт, цагдаагийн ахлах ахлагч Очирбатын Насанбурмаа нь 2017 оны 12 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Чикого хотод зохион байгуулагдсан “Дэлхийн цом” буюу Багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2017 оны 12 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Оросын цом” олон улсын тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн байна. Цагдаагийн ахлах ахлагч О.Насанбурмаа нь шагнал авч эх орондоо ирсэн даруйдаа өөрийн ажилладаг Төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга болон хамт олондоо ирж илтгэл рапорт өгөв.