/ / Алба хаагчид цас цэвэрлэв.

Алба хаагчид цас цэвэрлэв.

Нийслэлийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “ Хот тохижолт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг  тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа, үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Үүний дагуу төмөр зам дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид байгууллагын гаднах талбайг хувиарлан авч цас цэвэрлэн Нийслэлийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийг ханган ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна