/ / МИНИЙ АЖИЛ-МИНИЙ ГЭР” АР ГЭРИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

МИНИЙ АЖИЛ-МИНИЙ ГЭР” АР ГЭРИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

 

ХЗДХЯ-аас 2017 оныг “ Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас” Миний ажил-Миний гэр” ар гэрийн уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг зохион байгуулж байгаа зорилго нь цагдаа, ар гэрийн холбоог сайжруулах, газрын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах, тэдний санал, сэтгэгдлийг сонсоход оршино.

Арга хэмжээний үеэр Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид ирж урлагийн тоглолт үзүүлсэн, мөн Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвийн алба хаагчид нохойн үзүүлэх тоглолт үзүүлсэн. Тус газрын эмэгтэй алба хаагчид ирсэн зочдыг  “ Эрүүл зөв хооллож байхыг уриалж” өөрсдийн гараар төрөл бүрийн хоол слатаар дайллаа.

Арга хэмжээнд нийт 150 гаруй ар гэр ирсэн. Уулзалтанд ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж “ Талархал” гардуулсан.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна