/ / ШАТАР, ШАГАЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

ШАТАР, ШАГАЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

     Ахмадын зөвлөлөөс санаачлан  эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн дунд эрүүл, идэвхитэй, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх зорилготойгоор ахмадууд болон одоо ажиллаж байгаа алба хаагчдын дунд шатар, шагайн тэмцээнийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд тус газрын хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

   Тэмцээнийг  төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, ахмадын зөвлөлийн дарга нээж үг хэлж, тамирчдад амжилт хүсэв.  

            Шатарын тэмцээнд ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Цогт-Очир 1-р байр, ахмад бэлтгэл дэд хурандаа Жандагийн Баясан  2-р байр, шагайн тэмцээнд тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн “ Болор-Эрдэнэ” баг 1-р байр, төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн “ Шагай” баг 2-р байр эзэлж тус тус “ Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна