/ / “АХМАДЫН БАЯР”-ЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“АХМАДЫН БАЯР”-ЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

     Төмөр зам дахь цагдаагийн хэлтэсээс Олон улсын “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа.   

     Энэхүү арга хэмжээнд 50 орчим ахмад оролцож тус хэлтсээс гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр ахмадын зөвлөлөөс 2016 оны эхний 9 сард хийсэн ажлын тайланг хэлэлцүүлж, цагдаагийн хэлтэсээс ахмадуудад чиглүүлж хийх ажлын талаар санал авч хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна