/ / “ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ-АЮУЛТАЙ БҮС” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ-АЮУЛТАЙ БҮС” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс санаачлан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улаанбаатар төмөр замын дарга нарын байгуулсан ”Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  “Төмөр замын гарам -аюултай бүс” зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Улаанбаатар хот дотор үйлчилгээ эрхэлж буй Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар, Нийслэлийн зорчигч тээврийн нэгдэл,  “Тэнүүн огноо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Атибус” ХХК, “Эмсид” ХХК зэрэг  20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтан албан хаагч нар хамрагдлаа.

Зөвлөгөөнөөс

      1.”Төмөр замын гармаар маршруттай нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолооч нарт өгөх хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах зааварчилгаа”-г боловсруулж Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс зөвшөөрөл авч батлуулан өдөр тутам, ээлж солигдох үед уул зааварчилгааг тогтмол өгч байх. Нийслэлийн тээврийн газар энэхүү зааварчилгааг товч бөгөөд агуулга сайтай боловсруулах.

    2. Төмөр замын гармын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулах зорилгоор “ Төмөр замын гарам-аюултай бүс” зөвлөгөөнийг нэг жилийн давтамжтайгаар автобус компани, албан байгууллагыг түшиглэн хийж байх.

   3. ILCAD буюу Төмөр замын гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөрлөгт Нийслэлийн тээврийн газар, Автобус компанийг оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.

   4.Төмөр замын гарам нэвтрэх талаар хэлэлцүүлэг нэвтрүүлэг хийх /FM  радио,ТВ сувгаар/

   5.Нийтийн тээврийн автобусны GPS төхөөрөмжид төмөр замын гарамд ойртох үед жолоочид онцгой сонор, сэрэмжтэй байхыг анхааруулдаг байхаар прkграмм хангамж хийх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран судлах зэрэг 5 шийдвэр гарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна