/ Мэдээллийн ил тод байдал / Авлигын эсрэг үйл ажиллагаа / МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ГАЛТ ТЭРЭГ

МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ГАЛТ ТЭРЭГ

Монгол УлсынЕрөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгыг дэмжих,  Олон нийт- цагдаа хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд төмөр зам дагуух зангилаадын төмөр замчид, орон нутгийн ард иргэд, оюутан, залууст эрх зүйн салбарын шинэтгэл, шинээр батлагдан гарч буй хуулиудын ойлголт, авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдээлэл өгөх, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга замыг сурталчилан таниулах, тэднийг бие даан хєгжих бvхий л нєхцєл бололцоог хангах зорилгоор “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аяныг Цагдаагийн ерөнхий газар,  Авлигатай тэмцэх газар, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг,Тээврийн дээд сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2014.10.29-2014.11.08-ны хооронд нийт 11хоног зохион байгуулж ажиллаа.

            Аяны хүрээнд доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.  Үүнд:

  1. Төмөр зам дагуух 8 зангилаадын төмөр замчид, нутгийн ард, иргэд, захиргааны төрийн алба хаагчид болон албан байгууллагууд хамрагдаж  Чойр зангилаанд 317 хүн, Сайншанд зангилаанд 457 хүн, Замын-Үүд зангилаанд 345 хүн, зүүнхараа зангилаанд 157 хүн, Салхит өртөөнд 61 хүн, Дархан зангилаанд 571 хүн, Сэлэнгэ зангилаанд 96 хүн нийт 2004 хүн оролцсон байна. 

 

  1. Сургалт, сурталчилгаанд хүрэлцэн ирсэн иргэдэд тээврийн дээд сургуулийн оюутнууд хөтөлбөр болон санал асуулга, тараах материал, санамж, сэрэтжлүүлэгийг тарааж иргэдийг суулгаж хүн нэг бүртэй харьцаж сургалт эхлэхийн өмнөх нөхцөл байдлыг хангаж ажилласан.
  2. Сургалттанд оролцсон иргэдийн дунд Авлигатай тэмцэх газрын ажилтан “Авлига, ашиг сонирхолын зөрчил, мэдээллийн ил тод байдал”, Гэр бүл судлалын төвөөс гэр бүлийн амжилт, хэрхэн төлөвлөх, гэр бүлийн харилцаанд анхаарах асуудал, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс шинээр батлагдан гарсан хууль эрх зүйн мэдээлэл, Монголын улаан загалмайн

 

 

нийгэмлэгээс БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, Монголын оюутны холбооноос Соёл урлагын их сургууль, Хөгжим бүжиг, Сити дээд сургуулийн оюутнуудын урлагын тоглолтыг зохион  явуулж ажилласан.

 

  1. Гарын авлага материал, санамж сэрэмжлүүлэгийг төмөр зам дахь цагдаагийн хэлтсээс 6 төрөл /Тамхи, хүүхэд, авлига, ашиг сонирхлын зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, захиргааны зөрчил/ 1200 ширхэг, Авлигатай тэмцэх газраас 3 төрөл /СD, брошур, гарын авлага/ 600 ширхэг, Монголын улаан загалмай нийгэмлэгээс 7 төрөл /Үерхэл сонин, брошур, зөвлөмж, гарын авлага, бэлгэвч/ 4000 ширхэг нийт 5800 ширхэг гарын авлга материал санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан. 
  2. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ухуулга сурталчилгааны аяныг аялуулж байгаа талаар мэдээ, мэдээлэл өгсөн.
  3. Аяны хүрээнд иргэд, зорчигчдын дунд асуулт-хариултын /АХА/ тэмцээнийг  сохирхолтой хэлбэрээр явуулж түрүүлсэн  хүмүүст урамшуулал өгсөн.
  4. Арга хэмжээнд оролцсон хүмүүсээс санал  асуулга авч дараагийн Мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлийг гаргах талаар ажиллаж байна.  

 

Арга хэмжээний хүрээнд алба хаагчтай холбоотой санал, шүүмжлэл ирээгүй болно.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна